Сонирхолтой мэдээлэл

Томоохон компаниуд дижитал шилжилтийг хэрхэн хийж байна вэ?

Өнгөрсөн оны 3 сард АНУ-ын Сиатл хотноо зохион байгуулагдсан Microsoft арга хэмжээний үеэр дэлхийн акулууд хэрхэн Дижитал руу шилжиж байгаа туршлагаасаа хуваалцсан билээ. Кофе шоп, жижиглэн худалдаа, гар урлал, тээвэр зууч гэх мэт бараг салбар бүрт хүрч ажилласан Microsoft олон нийтэд танилцуулжээ.

 

Дэлхийн өнцөг булан бүрт долоо хоногт зуун сая хүнд амтат кофе, тав тухтай орчноор үйлчилдэг Starbucks энэ удаад Microsoft-той хамтран ухаалаг шийдлийг бүх талбартаа нэвтрүүлсэн байна. Ингээд тэдний туршлагатай танилцъя.

Хүн бүрт зориулсан цэс

Starbucks гар утасны Application татаж аваад түүгээрээ уух зүйлээ захиалах боломжтой. Хүн бүрт зориулсан VIP цэсээр дамжуулан нэг хэрэглэгч, нэг кофе, нэг сэтгэл уриатайгаар хүн бүрт хүрч үйлчлэх шийдэл өнөөдөр тэдний амжилтын нууц болоод байна.

Microsoft Azure үйлчилгээний тусламжтайгаар 16 сая идэвхитэй хэрэглэгчдэд зориулан хамгийн түгээмэл кофе болон цай, дотоодын ханган нийлүүлэгчдийн нөөц бололцоо, өдрийн аль цагт захиалга хийгдэх, цаг агаарын байдал, хувь хүний онцлог гэх мэт өгөгдлийг шинжлэн хувь хүнд зориулсан цор ганц цэсийг үүсгэж эхэллээ. Жишээ нь, хэрэглэгч сүүгүй кофе захиалах давтамж өндөр байвал дараагийн удаад түүний хэрэглэж буй application дээрээс сүүтэй кофег хасаж, тэр бүү хэл сүү болон сүүн бүтээгдэхүүн агуулсан бусад уух зүйл болон идэх зүйлийг харагдуулахгүй байж болно. Ингэснээр үйлчлүүлэгч олон бүтээгдэхүүн дунд эргэлдэлгүй өөрийн дуртай зүйлээ захиалахад хугацаа алдахгүй байх боломжтой.

Дээрх шийдлийг амьдралд нэвтрүүлэхэд machine learning болон хиймэл оюун ухааныг ашиглан тухай хэрэглэгчийн хүсэл сонирхлыг ойлгох хэрэгтэй болсон юм. Мөн зөвхөн хэрэглэгчээр зогсохгүй machine learning ашигласнаар кофе шопын дотоод загвар, хамтран ажиллагч байгууллагуудын уялдаа холбоо, баристануудын ажлын хуваарийг хүртэл оновчлох боломжтой болж байна.

 

 

IOT буюу юмсын интернэтийг хэрэгжүүлж, тогтвортой ажиллагааг хангах нь

Нэг кофе шопод ашиглагдаж байгаа бутлагч, чанагч зэрэг тоног төхөөрөмжүүд тасралтгүй 16 цаг ажиллах хэрэгтэй болдог. Өнөөг хүртэл энэ олон тоног төхөөрөмжийн эвдрэл, үүнтэй холбоотой зардлыг оновчтой гаргах нарийвчлал бүхий шийдэл байсангүй. Харин Microsoft Azure Sphere-ийг нэвтрүүлснээр дээрх асуудал бүрэн шийдэгдсэн байна.

Найман цагийн турш буюу нэг ээлжинд ямар төрлийн үр хэрэглэж байгаа, кофены халууны хэмжээ, усны чанараас харгалзан нэг машинаас кофе гаргахад нийтдээ 5 мегаватт өгөгдөл үүсэж байна. Үүн дээр Microsoft өөрөө Guardian Modules гэх нэмэлт төхөөрөмжийг хөгжүүлэн Azure Sphere-ийн тусламжтайгаар тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, үүсэж болох эвдрэл гэмтлийг тооцон анхааруулга илгээх боломжтой болсон байна. Ингэснээр асар их мөнгө, цаг хугацааг хэмнэж болохоор боллоо.

Энэ шийдлийг ашиглан шинээр нэвтрүүлэх гэж буй кофе жорыг бүх тоног төхөөрөмжид автоматаар нэгэн зэрэг суулгах боломжтой болсон байна. Баристанууд зөвхөн шинэ кофены нэр бүхий товчлуур дээр дарахад л болох юм.

Блокчэйн ашиглан кофены үрний гарал үүслийг хэрэглэгчдэд таниулах

Таны ууж буй кофе хэний талбайгаас ирснийг харж болох боломжийг Starbucks мөн олгож байна.

Microsoft Azure Block-chain Service шийдлийг ашиглан олгож байна. Худалдан авсан кофены уутанд хэвлэсэн бар кодны тусламжтайгаар фермер хэрэглэгч хоёр холбогдож болох нь.

Үүнд кофег хаана ургуулсан, хаана хуурсан, хаана савласан гэх мэт таны аяганд орох хүртэл бүх аяллыг дэлгэрэнгүй харуулна. Ингэснээр хэрэглэгчид найдвартай, чанартай, стандартад нийцсэн аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа гэдгээ мэдэх боломжтой боллоо. Мөн ингэж ил тод байснаар 380 гаран мянган кофе фермерүүдийг дэмжин ажиллаж байна гэж хэлжээ.