Өдөр тутмын ажлаа амжуулахад гол хэрэглүүр болдог компьютерийнхаа Windows Update хийснээр та дараах нэмэлт үйлдлүүдийг ашиглах боломжтой болно.
- Microsoft таны компьютерийн эрүүл мэндийн асуудлыг хариуцана.


Таны төхөөрөмжид асуудал гарсан тохиолдолд цаг алдалгүй мэдээллэж, хэрхэн шийдэх тухай зөвлөгөөг өгөх болно.
2. Дэлгэцний гэрлийг тохируулах боломж


Ажиллах орчин, нүдэнд дассан байдал зэргээс шалтгаалж төхөөрөмжийн гэрэлтүүлгийг солих шаардлага бидэнд гардаг. Компьютер эсвэл таблетны taskbar хэсгийн Action Center > Expand (optional) орж, Brightness хэсгийг өөрт тохирох байдлаар сольж болно.
3. Keyboard -д эможи нэмэх боломж


Хаанаас ч гэсэн өөрийгөө илэрхийлэх боломжтой боллоо. Windows logo key + (.) гэсэн коммандаар та эможи нээж, харилцаж буй хүндээ өөрийнхөө сэтгэл хөдлөлөө харуулж болох нь.
4. Таны файлууд автоматаар үүлэн орчинд хадгалагдах боломж


Файл, зураг, хавтаснуудаа цаг алдалгүй OneDrive-т хадгалж, эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжийг Windows олгож байна. Taskbar-ны баруун хэсэгт OneDrive > More… > Settings гэж ороод AutoSave хэсгээс Update folders гэдгийг сонгоод аль хавтсыг автоматаар хадгалж байхыг зааж өгнө.
5. Идэвхитэй ажиллах цагаа тохируулах боломж


Ажиллаж буй төхөөрөмждөө идэвхитэй ажиллах цагаа тохируулж өгснөөр элдэв update зэрэгт сатааралгүй ажлаа хийж болох боломж нэмэгдлээ.
6. Update хийгдэж буй тохиолдолд түр зогсоох боломж


Өөрийн ажиллаж буй төхөөрөмжид Update хойшлуулах тохиолдолд Start > Settings > Update & Security > Windows Update гэсэн дарааллаар ороод Pause updates хэсгийг сонгоно. Түр зогсоох цаг дуусахад update автоматаар үргэлжлэн явагдана.
7. Дэлгэцийг томруулах боломж


Дэлгэцийг томруулахын тулд Start > Settings > Ease of Access > Display гэж ороод дэлгэцийг хэр том болгох тохиргоогоо хийнэ. Бүгдийг нь том болгохоор бол дор нь байгаа Make everything bigger хэсгээс хэдэн хувиар томруулж болох тохиргоогоо хийж болно.
8. Өнгөний тохиргоо


Хэрэв таны хараа ямар нэг өнгөний асуудалтай бол Windows танд туслахад бэлэн боллоо. Start > Settings > Ease of Access > Color filters гэсэн дарааллаар ороод өөрт тохиромжтой өнгөө сонгох боломжтой.
9. Үүлэн орчноос хуулах боломж


Нэг төхөөрөмжөөс үүлэн орчинд байгаа файлруу текст болон зураг шууд хуулах боломжийг Windows олгож байна. Start > Settings > System > Clipboard гэж ороод өөрийн бүртгэлтэй Microsoft эрхээр Clipboard history болон Sync хийх төхөөрөмжийг хоёуланг нь идэвхижүүлнэ. Эсвэл Win + V гэсэн коммандаар илүү хялбар аргаар ч ажиллаж болно.
10. Mouse заагч pointer-ийг өөрчлөх боломж


Дуртай өнгөөрөө, дуртай хэмжээгээрээ өөрчлөхийн тулд Select Star > Settings > Ease of Access > Cursor & pointer гэж орж өөрчилж болох нь ээ.